Д.Трампыг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-19 18:13:32
Yesukheitumur Tumurbaatar

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Мексиктэй залгаа хил дээр хана барих санхүүжилтийг авахын тулд онц байдал зарлана гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбогдуулан Калифорни тэргүүтэй 16 муж улсын эвсэл Д.Трампын Засаг захиргааг шүүхэд өгчээ.


Тэд гомдлыг Калифорни муж улсын шүүхэд гаргасан байна.


Конгрессын шийдвэрийг тойрон гарч, хана барих санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд онц байдал зарлана гэж Д.Трамп мэдэгдсэний дараахан Калифорни тэргүүтэй 16 муж улс дээрх шийдвэрийг гаргажээ. Харин Ардчилсан намынхан боломжит бүх арга хэмжээг авч, түүний энэ шийдвэрийг эсэргүүцэхээ мэдэгдэв.


Калифорни муж улсын Ерөнхий прокурор Завиер Бесерра, “эрх мэдлээ урвуулан ашиглаж буй Д.Трампын үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг шүүхэд өгч байна” гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр, “манай муж улсын татвар төлөгчдийн санг дээрэмдэх гэж буй түүний эл үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд хандаж байгаа. Ерөнхийлөгчийн алба бол театр биш” гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ