“Эрчим” баг БНАСАУ-ын Риомионг багт 3:0-ээр хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-21 05:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “AFC Cup” буюу “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” нутгийнхаа дэвжээн дээр БНАСАУ-ын “Риомионг” клубт 3:0-ээр хожигдлоо.


Хоёр багийн хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр Пхеньян хотод болно. “Риомионг” клуб 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авсан юм. Тэд хариу тоглолтод хожвол “Азийн цом”-ын тэмцээний дараагийн тойрогт тоглох эрхтэй болно.

Холбоотой мэдээ