“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаанд 256 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-26 07:53:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно.


Энэхүү барилдаанд хүчээ сорих бөхчүүдийг хоёрдугаар сарын 27, 28-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэлчүүд бөх сонирхогч, дэмжигчид, бөхчүүд та бүхнийг Бөхийн өргөөндөө өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоотой мэдээ