“Аль-Шабаб” бүлэглэлийн 35 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-26 14:23:28

МОГАДИШО. /Xinhua/. АНУ-ын зэвсэгт хүчнээс Сомалийн төвийн нутаг дахь “Аль-Шабаб” бүлэглэлийн босогчдын түшиц газарт өгсөн агаарын цохилтоор тус бүлэглэлийн 35 босогчийг устгажээ.


АНУ-ын зэвсэгт хүчний Африкийн командлалын төлөөлөгчийн мэдээлснээр, агаарын цохилтыг Хиран бүс нутгийн Беледуейне хотоос зүүн зүгт 37 орчим километрт онилон өгсөн бөгөөд үүнд нэг ч энгийн иргэн өртөж, шархдаагүй ажээ.


Сомали дахь нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор тус улсын цэргийн хүчин болон Африкийн Холбооны энхийг сахиулагчид сүүлийн үед террорист “Аль-Шабаб” бүлэглэлийн босогчдын эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ