“Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнг олон улсын хуралд танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-28 20:31:13

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Филиппин Улсад болсон Ази, Номхон Далайн Элэг судлалын нийгэмлэгийн 28 дугаар хуралд оролцож, Архангай аймагт хэрэгжиж буй “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнг  танилцуулжээ.


Архангай аймгийн хэмжээнд 15-аас дээш насны 41836 хүн С вирусын илрүүлэгт хамрагдаж идэвхжил илэрсэн 2379 хүнийг эрт үед нь оношлон, 5 тэрбум 290 сая төгрөгийн эмийг үнэ төлбөргүй өгч бүрэн эдгээж чаджээ. Энэ нь Монгол Улсын 2000 гаруй өрх элэг бүтэн, эрүүл мэндийн, хөдөлмөрийн болон нийгмийн халамжийн санд учрах эрсдлийг бууруулж чадсан юм. Мөн элэгний хавдрын 49 тохиолдлыг илрүүлж, бүрэн эмчилсэн байна.

Олон улсын энэхүү хурлын үеэр "Элэгний эмгэггүй Архангай" төслийг гадны эмч, судлаачид, эрдэмтэд сайшааж, Монгол Улс болон олон улсад элэгний хавдартай тэмцэх үйл хэрэгт үнэтэй туршлага болсныг онцолжээ. 

Холбоотой мэдээ