Монгол, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний зөвлөлдөх уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-27 08:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын 4 дэх удаагийн Стратегийн яриа хэлэлцээний зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

Уулзалтад, Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Талууд яриа, хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дээд, өндөр түвшинд болон хоёр талын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх талаар ярилцав. Мөн хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх, энэ онд тохиож буй Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлууд, хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, гурван талт болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Холбоотой мэдээ