Тэтгэврийн мөнгөө авч явсан 83 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-05 10:24:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарсан 83 настай иргэнийг таван этгээд бүлэглэн дээрэмдсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. 


Тэд тэтгэврийн хөгшнийг банкнаас мөнгө аваад гарахыг харсан бөгөөд хүч хэрэглэж, биед нь хүнд гэмтэл учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Эл хэрэгт шалгагдаж байгаа У, О, Ч, Б, Э нар нь 27-52 насны архины хамааралтай этгээдүүд байжээ.


Дээрх хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ