Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-03-06 18:06:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныхан анхаарууллаа.

Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас хайлах,  гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл үүсч байна.

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42 нь цастай, дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км  байна. Иймээс иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зөвшөөрсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв.

Холбоотой мэдээ