"Цэргийн нэг өдөр" өдөрлөгт сурагчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-08 09:27:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Иргэдэд цэрэг армийг таниулах, эх оронч үзлийг суулгах зорилго бүхий "Цэргийн нэг өдөр" өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан иргэд олон нийтэд Зэвсэгт хүчний шинэчлэл, цэргийн анги, салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх зорилгоор дээрх өдөрлөгийг санаачилсан аж. Уг өдөрлөгийг аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167-р анги хамтран зохион байгуулав. 

Өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын долоон сургуулийн 20 гаруй сурагч нэг өдөр цэрэг болж үзлээ. Тэд цэргийн ахуй амьдрал, цэрэг дайчдын өдөр тутмын сургалтын явцтай танилцсан байна. Энэхүү өдөрлөгийг жил бүр тогтмол зохион байгуулдаг төдийгүй иргэдэд цэрэг армийн сайн сайхан, эх оронч үзлийг төлөвшүүлдгээрээ онцлог үр дүнтэй арга хэмжээ юм.

Холбоотой мэдээ