Марш тактикийн тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 21:10:53

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дунд энэ сарын 14-15-нд болсон марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа.

Иргэдэд зэвсэгт хүчний байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, алба хаагчдын эрүүл мэнд бие бялдарыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэ тэмцээний оролцогчид гардан тулаан, биеийн тамир, галт зэвсэг, химийн  нормотив, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа, гранат, буудлага, гэх мэт төрлөөр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт  016-р бригадын ахлагчийн тасаг,удаах байрт Цагдаагийн газрын Заамар сум,  Онцгой бахйдлын газрын хамт олон оржээ.

Өнгөрсөн жилийн тэмцээний тусгай байранд Цагдаагийн газар, 3-р байранд Онцгой байдал, дэд байранд Зэвсэгт хүчний 016-р бригадын офицерууд, тэргүүн байранд ахлагч нарын баг оржээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ