Сэтгэцэд нөлөөлөх өвс, ургамлын устгалд 10 сая төгрөг төсөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-13 17:32:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/.  Хууль, хүчний байгууллагын төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ Орхон аймагт сэтгэцэд нөлөөлөх өвс, ургамлыг устгах, ахуйн хүрээний архидалтыг бууруулах, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд гэрэл ойдог самбар байршуулах зэрэг олон хүсэлт тавилаа. 

Ялангуяа сэтгэцэд нөлөөлөх өвс, ургамлын тархалт сүүлийн жилүүдэд Орхон аймагт нэмэгдэх болсон тул үүнийг устгахад зориулж орон нутгаас санхүүжилт хүссэний дагуу арван сая төгрөг шийдвэрлэлээ. Мөн иргэдэд бүртгэл, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхэд зориулж 1.6 км шилэн кабель татахад зориулж 11.9 сая, Шүүхийн шинжилгээний газрын агааржуулалтын засвар, хэвлэх машин авах, Цагдаагийн газарт Мөрдөн шалгах үйл явцад шаардагддаг цус хадгалах хөргөгч зэрэгт шаардлагатай төсвийг орон нутгаас шийдвэрлэхээр боллоо.

Аймгийн Засаг дарга Д.Батлут жил бүр орон нутгийн иргэд, төрийн албан хаагч, салбар, салбарын ажилтнуудтай уулзаж санал, хүсэлтийг нь шийдвэрлэдэг. Өнөөдөр Цагдаа, Шүүх, Улсын бүртгэл, Шүүхийн шинжилгээний газрын төлөөлөлтэй уулзаж өнгөрсөн онд 52.7 сая төгрөгийн асуудал шийдвэрлэсэнээ хэллээ. Харин энэ жилийн уулзалтаар 20 гаруй сая төгрөгийн ажил хийх урьдчилсан  төсөв гарч байна.  

Холбоотой мэдээ