Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-13 23:44:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа Г.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллалаа. 

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Баатар 2019 оны мал хаваржилт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар зохион байгуулж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар тэдэнд танилцууллаа. 

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Г.Энх-Амар тэргүүтэй ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон бусад албаны хүмүүст мал хаваржилт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Мөн энэ үеэр 2017, 2018 онд Сэлэнгэ аймагт болсон ой хээрийн түймэр, үерийн улмаас үүссэн хохирлын нөхөн олговрыг өгөхөөр ирсэнээ ажлын хэсгийн ахлагч, хурандаа Г.Энх-Амар мэдэгдсэн. 

Холбоотой мэдээ