Гарцаар гарч байсан хүүг мөргөжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-03-14 14:23:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 11-нд Баян-Өндөр сумын Оюут багийн II хорооллын 7 дугаар байрны баруун талын авто замын гарц дээр явж байсан 13 настай хүүг иргэн Г приус 30 маркийн машинаараа мөргөжээ. 

Иймд Цагдаагийн газраас бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэлээ.

Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай, 16 мянга орчим автомашинтай бөгөөд замын хөдөлгөөн, ачаалал харьцангуй бага байдаг. Гэтэл авто замын осол буурахгүй байгаа нь жолооч нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой гэлээ. 

Холбоотой мэдээ