Аймгийн Засаг дарга нийт 3400 орчим иргэн, төрийн албан хаагчтай уулзлаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-03-15 14:11:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут  орон нутгийн бодлого, шийдвэр болон 2018 онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг иргэд, олон нийт, төрийн албан хаагчдад танилцуулах уулзалт өндөрлөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар сард нийт 13 удаагийн уулзалтаар 2500 гаруй иргэнтэй уулзаж 260 орчим санал гарсаны 40-ийг нь тухайн цаг хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Үлдсэн санал, хүсэлтийг нь нэгтгэж төлөвлөгөө боловсруулжээ.

Харин энэ сарын 11-14-ний хооронд төрийн албан хаагчидтай уулзлаа. Нийт таван удаагийн уулзалтаар төрийн 40 гаруй байгууллагын 900 орчим алба хаагчтай уулзаж зарим асуудлыг нь шийдвэрлэлээ. Удахгүй саналыг нэгтгэн төлөвлөгөө боловсруулан ажиллах ажээ.  

Төрийн албан хаагчидтэй хийсэн уулзалтын үеэр эрүүл мэндийн салбараас өсвөр үеийнхний бэлгийн боловсрол, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ, түүний хор уршгийг таниулсан кампанит ажил зохион байгуулах санаачилга гарсан бол хууль, хяналтын байгууллагаас ахуйн хүрээний архидалтыг багасгахад зориулж сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээнд мөнгө төсөвлөхийг хүссэн юм.

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй барилгуудын инженерийн шугам хоолойд их болон урсгал засвар хийх, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, алба хаагчдад цалингийн нэмэгдэл, урамшуулал, илүү цагийн хөлс олгох болон сургууль, цэцэрлэг орчмын босоо, хэвтээ тэмдэглэгээг сайжруулах талаар санал гарлаа. 

Холбоотой мэдээ