Гарааны бизнес эрхлэгчдэд илүү их санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-15 14:56:19

БЭЭЖИН. /Chinadaily/. Хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй байгаа бизнесийг шууд санхүүжүүлэхийн тулд гарааны бизнес эрхлэгчдэд илүү их санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Хятадын Сангийн яам орон нутгийн засаг захиргаануудад  уриалжээ. 


Түүнчлэн хувийн бизнес эрхлэгчдэд олгох зээлийн шаардлагыг багасгах, зээлийн хүүгийн татаас олгохыг орон нутгийн засаг захиргаанаас хүссэн байна.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын Засгийн газраас зээлийн хүүгийн татаас олгох замаар хувийн бизнес эрхлэгчдэд баталгаатай зээл олгох дээд хэмжээг 100 мянган юаниас 150 мянган юань болгож нэмэгдүүлсэн хэмээн Сангийн яам мэдэгдэлдээ дурджээ. Мөн жижиг болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн дээд хэмжээг 1 сая юанаас 3 сая юань хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ