Амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг үнэ төлбөргүй хийлээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-03-15 14:29:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд” аяны хүрээнд Замын-Үүд сумын ЗДТГ Нэгдсэн эмнэлэг "Цэвэр талст" шүдний эмнэлэгтэй хамтран "Амос" ТББ–ын дэмжлэгтэйгээр сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн иргэдийг шүдний үзлэгт хамруулж, амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Эмч нар шүдэнд ломбо тавьж, цоорлоос хамгаалах наалт түрхэх, шүд авах, фторт түрхлэг түрхэх, сувгийн эмчилгээ, чулуу түүж цэвэрлэгээ хийх, рентген зураг авах зэрэг эмчилгээг 161 иргэнд хийжээ.

“Эрүүл шүд” аянаар амны хөндийн эрүүл ахуйн талаарх ойлголт, мэдлэг дадлыг олон нийтэд сурталчлах, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл түгээх, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэл, оролцоог сайжруулах зорилт тавьжээ.

Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газрын Амны хөндийн эрүүл ахуйн кабинет Сайншанд сумын нийт 11 цэцэрлэг, гурван сургуулийн сурагчдыг ээлжээр үзлэгт хамруулж амны хөндийн эрүүл ахуйн сургалт тогтмол явуулж байгаа юм.

Холбоотой мэдээ