Монгол Цэргийн өдрийг угтан А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-16 18:22:41
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярт зориулан орон нутгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө. 

Мөн ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа тусгай алба хаагчдыг Батлан хамгаалахын сайд, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан юм.

Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Монгол Цэргийн өдрийг угтан энэ сарын 11-17-нд соёл, урлаг, спорт, цэргийн хүрээний Марш тактик тэмцээн, хүүхэд, залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх сургалт, лекц зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Мөн аймгийн төв талбайд цэрэг, байлдааны үед ашиглах зарим техник, хэрэгслүүдийг олон нийтэд танилцууллаа. 

Энэ сарын 17-нд үндэсний бөхийн болон  шагайн тэмцээнээр Монгол Цэргийн өдрийг угтан зохион байгуулсан арга хэмжээ өндөрлөх юм.  

 

Холбоотой мэдээ