Б.Элбэрэлт Тусгай олимпын алтан медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-18 16:54:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/ АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо болж буй Тусгай олимпын наадмын усан сэлэлтийн төрлөөс манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.


Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж тэргүүлсэн байна.



Б.Элбэрэлт маргааш эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Монголын баг одоогийн байдлаар 8 медаль хүртээд байна.


Холбоотой мэдээ