Цэргийн амьдралыг харуулахаар “Хишиг өдөр”-өөр бэлэг барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-18 21:15:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Цэргийн нэг өдөр”-ийн амьдралыг нүдээр харж, биеэр туулах зорилго бүхий “Хишиг өдөр”-ийн үйл ажиллагаагаар эрчүүддээ бэлэг барьжээ. Энэхүү сонин хийгээд сонирхолтой онцлог бэлгийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Сүхбаатар дахь Монгол Улсын Хөдөлмөрийн баатарзууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит ХЦ-ийн 0243-р ангитай хамтран зохион байгуулсан байна.  

Орчин цагийн Зэвсэгт хүчний шинэчлэл, цэргийн анги, салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг санаачилжээ. Хилийн цэргийн 0243-р ангийн “Номтын застав”-т болсон “Хишиг өдөр”-ийн үйл ажиллагаа бүтэн өдрийн турш сургалт сурталчилгаа, дадлага сургуулилт дор боллоо.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од ”Хишиг өдөр”-т оролцож байгаа хамт олон энэ өдөр зөвхөн хилчдийн ахуй байдлаас суралцах бус цаашид харилцан нэг нэгнийхээ үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллах нь чухал юм байна гэлээ. Эрүүл мэндийн газрын зүгээс Хилийн 0243-р ангийн “Номтын застав"-т Ариун цэврийн зааварлагч-анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх буланг шийдвэрлэж өгөхөөр болжээ.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл Монгол цэргийн өдөрт зориулж эрэгтэйчүүддээ гэнэтийн бэлэг болгож “Цэргийн нэг өдөр” буюу “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Заставт үргэлжилсэн “Хишиг өдөр”-т Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын 13 эмч, мэргэжилтнүүд буюу цэргийн бэлтгэл үүрэгтнүүд оролцсон байна.

 

Холбоотой мэдээ