Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 50 дахь удаагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-18 21:26:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 50 дахь удаагаа зохион байгууллаа.  

1969 оноос хойш жил бүр тасралтгүй зохиож буй  эл тэмцээнд энэ удаа эрэгтэй 45, эмэгтэй 12 шатарчин швейцарь системээр тоглосон юм. Тэмцээнийг Шатрын спортын мастер Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөр захиралтай "Ентүм" ХХК ивээн тэтгэн хамтран ажиллажээ.

Эрэгтэйчүүдэд спортын мастер А.Мөнхбат найм дахь удаагаа түрүүлсэн бөгөөд удаах байруудад хоёрдугаар сургуулийн шатрын багш спортын мастер С.Батбаяр, Халиун сумын А.Алтанхуяг, эмэгтэйчүүдэд АШУҮИС-ийн Говь-Алтай салбарын багш С.Энхээ түрүүлж, Чандмань сум спортын мастер Д. Наранчимэг, Хантайшир цогцолбор сургуулийн сурагч Ү.Энхжаргал нар шалгарлаа. 1969 оноос хойш Халиун сумын Гүүбариач багийн уугуул гавьяат багш, спортын мастер З.Сандуй есөн удаа, спортын мастер Х.Оросоо, А.Мөнхбат нар тус бүр найм, спортын мастер М.Батбаяр долоон удаа Говь-Алтай аймгийн аварга болсон байна. 

Холбоотой мэдээ