М.Пенс, А.Махди нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-03-19 12:29:53

ВАШИНГТОН. /Xinhua/. Даваа гарагт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс болон Иракийн Ерөнхий сайд Адель Абдул Махди нар утсаар ярьж, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар хэлэлцсэн байна.


Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэснээр, М.Пенс, А.Махди нар Иракийн аюулаас хамгаалах хүчнийг мэргэшүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг АНУ-Иракийн стратегийн түншлэлийн харилцааг сайжруулах боломжуудын талаар хэлэлцсэн ажээ.


"Йордан улстай байгуулсан худалдаа эдийн засгийн хэлэлцээр болон Ерөнхий сайд А.Махдигийн удахгүй болох айлчлал нь  “Лалын улс” бүлэглэлийг нухчин дарсны дараа Ирак улс бүс нутагтаа эргэн нэгдэхэд чиглэсэн чухал алхам болох юм" гэж М.Пенс Иракийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг сайшаан магтсан байна. 

Холбоотой мэдээ