Ирэх сард Орхон аймагт “Эдийн засгийн форум” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-19 15:18:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Ирэх сарын 9-нд Орхон аймагт “Эдийн засгийн форум” болно. Форумын үеэр Орхон аймагтай ах, дүүгийн найрамдалт харилцаатай улс, орны төлөөлөл болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг урихаар төлөвлөж байна. 

Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, хүн амын нутагшил, суурьшлын байдал, орон нутгийн хөгжлийн бодлого, Орхон аймгийн Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилтын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын тогтвортой хөгжлийн чиглэлээр салбар хуралдаанууд болж Орхон аймагт тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх төслүүдийг танилцуулах ажээ. Форумд 450 гаруй хүн оролцоно. Форумын үйл ажиллагаа, зохион байгуулалтын чиглэлээр “Ажлын хэсэг” хуралдаж ирэх сарын 1-нээс олон нийтэд мэдээлэх ажээ. 

Холбоотой мэдээ