"Boeing 737 MAX" онгоцны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-19 14:11:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Манай компани “737 MAX” загварын онгоцнуудын ажиллагааны аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэмээн “Boeing” компанийн Ерөнхий захирал Деннис Меленберг мэдэгджээ. Тус загварын онгоцнуудын нэг нь Этиопт осолдсон билээ.


“Ослын шалтгааныг тогтооход тусламж үзүүлэх, цаашид ийм осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор захиалагчид болон эрх баригчидтай бид хамтран ажиллаж байгаа. Эдгээр онгоцны нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор захиалагч болон зорчигчдод хүндрэл учирч байгааг бид ойлгож байна. “737 MAX” загварын онгоцнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн Этиопт болсон ослын шалтгааныг мөрдөн шалгахад туслах зорилгоор Boeing” компанийн мэргэжилтнүүд ослын газар байрлан ажиллаж байна” гэж тэрбээр хэлжээ.   

Холбоотой мэдээ