Хоёр тэрбум гаруй хүн ундны усаар хомсдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-19 15:15:48

ЖЕНЕВ. /РИА Новости/. Хоёр тэрбум гаруй хүн ундны усны хомсдолтой, эрүүл ахуйн шаардлагагүй хангаагүй нөхцөлд амьдарч байгаа тухай ЮНЕСКО болон НҮБ-ын Ус, эрүүл ахуйн үйл ажиллагааны зохицуулалтын газрын танилцуулсан Дэлхийн усны нөөцийн хөгжлийн тухай тайланд дурджээ.


Тайланд дурдсанаар, дэлхийн 10 хүн тутмын 3 нь ундны усны баталгаатай эх үүсвэрээр хангагдаж чадахгүй байгаа бол 10 хүн тутмын 6 нь эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд амьдарч чадахгүй байна.


Баталгаагүй эх үүсвэрээс ундны усны хэрэгцээгээ хангаж буй хүмүүсийн тал орчим хувь нь Африкт Сахарын өмнөд хэсэгт амьдарч байна. Эдгээр бүс нутагт хүн амын 24 хувь нь ундны усны хэрэгцээгээ баталгаатай эх үүсвэрээс хангаж чадахгүй байгаа аж. Улс орнуудад усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал нь нийгмийн баян, ядуугийн давхаргынхны хооронд ихээхэн ялгаатай байдаг аж. 

Холбоотой мэдээ