Барилгын салбарынхан чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-20 13:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарын удирдах ажилтнууд энэ сарын 25-нд Төрийн ордонд чуулж зөвлөлдөнө.

Энэ үеэр барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэн, орон сууц, амины орон сууцны танилцуулга, хот тохижилтын үзэсгэлэн-сургалт, барилга байгууламжийг паспортжуулах эрчимжсэн сургалт, хот байгуулалт, газрын харилцааны салбар зөвлөгөөн, шинэ техник-технологийн танилцуулах сургалт, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний зөвлөгөөн тус тус болох гэж буй талаар БХБЯ-наас мэдээлж байна.

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын Барилгын үндэсний ассоциац зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулна. 





Холбоотой мэдээ