Их аварга Хакүхо ганцаараа 11 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-20 17:07:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 11 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Такакейшёог туршлага, ур чадвараар илүүрхэн давснаар 11 даваатай башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж даваагаа ахиулж чадлаа. Озэки Гоэйдо 11 дэх өдрийн барилдаанд Чиёотайрюүг давж 9 даваа, 2 унаатай болов. Озэки Такаясү энэ өдөр Озэки Точиношинг давж 9 даваа, 2 унаатай болсон бол Точиношин 6 даваа, 5 унаатай байна. 

Холбоотой мэдээ