Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн байгууламжийн нэг хэсэг агаарын шугамын ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-21 11:13:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж байгаа газрын тосны үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэж буй бол хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ  гүйцэтгэж байна. 

Одоогийн байдлаар цахилгаан түгээх агаарын шугамын ажил дуусч улсын комисс хүлээн авахад бэлэн болсон. Төмөр замын бүтээн байгуулалт ирэх долдугаар сард дуусах бол, авто замын ажил ирэх есдүгээр сард дуусна хэмээн “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг мэдээлэв.

Үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ