Эсийн аргаар хувилсан анхны мөрч нохойг сургаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-03-21 16:02:21

БЭЭЖИН. /TASS/. Хятад улсад эсийн аргаар хувилан гаргасан анхны мөрч нохойг сургаж эхэлжээ.


“China Daily” сонинд мэдээлснээр, Куньсюнь гэж нэрлэсэн гурван сартай гөлөгийг Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн засаг захиргааны төв болох Куньмин хотын цагдаагийн баазад сургаж байгаа аж.


Куньсюнь 2018 оны 12 дугаар сарын 19-нд Хятадын “Sinogene Biotechnology” компанийн туршилтын лабораторид төржээ. Гөлөгийг 7 настай, чоно нохойн эрлийз Куньмины эм овчаркийн эсээс хувилан гаргасан байна.  "Эсийн ээж" Хуахуанма нь Пуэр хотын цагдаагийн албанд олон жил зүтгэж байгаа бөгөөд хамгийн “үнэ цэнтэй ажилтнуудын нэгд тооцогддог байна”. Хүн амины хэргүүдийг мөрдөн шалгах ажилд хувь нэмэр оруулсныхаа төлөө Хуахуанма 2016 онд Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас шагнуулжээ.


Хоёр нохойн ДНХ 99.9 хувьтай таарч байгаа нь судалгаагаар нотлогдсон байна.

Холбоотой мэдээ