Сүхбаатар аймагт 1,3 сая эх мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 14:21:01

Сүхбаатар аймгийн мал сүргийн  тоо 2015 онд түүхэндээ анх удаа 3 саяд хүрсэн. Тэгвэл энэ жил Сүхбаатар аймагт нийт 1,3 сая эх мал төллөх юм байна.

Tөллөх малаас  хамгийн их нь хонь, хамийн бага нь ингэ байгаа юм. Тодруулбал 691,834 эм хонь,  3185 ингэ төллөнө. Сумдын хувьд Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнххаан сумд мөн хамгийн их төл хүлээж авахаар байна.

Аймгийн хэмжээнд төллөх эх малын тоо өнгөрсөн жилийнхээс 114,327-оор өсчээ. Энэ жил төллөх эх малыг  төрлөөр авч үзвэл хонь 691,834 ямаа 477,794 үнээ 82,562  гүү 78,780 ингэ 3,185 тус тус төллөна гэх мэдээллийг Сүхбаатар  аймгийн УБСГ-ын Статистикийн хэлтсийн дарга Т. Эрдэнэбат хэллээ.

энэ жил цас ихтэй байсан учир мал их зутарсан. Хэдийгээр цаг наашилж сайхан болж байгаа ч мал гүйцэт тэнхрээгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор эх мал хээл их хаяж байгааг малчид болоод мал бүхий иргэд мөн хэлж байгаа юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ