Хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ Сэлэнгэ аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-22 16:51:35

Сэлэнгээ/МОНЦАМЭ.эМонгол Улсын Засгийн газраас баталсан “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ Сэлэнгэ аймагт эхэллээ.

Энэхүү зээлийн үйлчилгээ нь жимс жимсгэнэ тариалах иргэдэд тухайн жилийн тариалах суулгацыг 10 хувийн урьдчилгаатай, зургаан жилийн хугацаатай, хүүгүй зээлээр олгодгоороо давуу талтай юм. Энэ жилийн тухайд зээлээр олгох суулгацад чавганы суулгац /емальская синяя-30600 төгрөг/, бэсрэг алимны суулгац /алтайская румяное-25500 төгрөг/, чацарганы суулгац /чуйская, масличная, “Чорос гал ХХК 2071 төгрөг, “Чуйская Поливит ХХК 1933 төгрөг/, Чуйская Масличная Улаан шүрэн чандманаХХК 2064 төгрөгөөр тус тус олгож байгаа ажээ.

Иймээс сум орон нутгийн жимс жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд энэ сарын 22-ны дотор сумынхаа ЗДТГ-ын ХАА-н тасаг болон багийн Засаг даргадаа захиалгаа өгнө.

Дашрамд дуулгахад, 2009-2014 онд аймгийн ХААГ-тай гэрээ байгуулан чацарганы суулгац авсан боловч зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, иргэдэд энэхүү зээлийг олохгүй юм байна. 

Холбоотой мэдээ