Төв аймагт 7300 гаруй төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймаг энэ хавар 1 сая 987 мянган хээлтэгчээс 1,5 сая төл хүлээн авч, мал сүргийн тоогоо ахиулах урьдчилсан дүн байна. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 0,3 хувь буюу 7312 төл эсэн мэнд бойжиж буйгаас унага 94, тугал 1267, хурга 3819, ишиг 2131, ботго нэг байна.
Албанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Эрдэнэсант сум 102674-183583 толгой, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Дэлгэрхаан,Жаргалант,Эрдэнэ сума 62506-82081 толгой хээлтэгч буюу хамгийн олон төл хүлээж авна.
Одоогоор баруун болон зүүн захын зарим сум буюу Дэлгэрхаан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баян, Баянцагаан, Алтанбулагт цасны зузаан 2-8 см, хойд хэсгийн Борнуур, Баянчандмань, Угтаалцайдам, Цээл, Заамар, Өндөрширээт, Эрдэнэсант суманд цасны зузаан 14-28 см байна.
Иймд НҮБ-ын ХХАА-н байгууллагаас цасны зузаан ихтэй хаваржилт хүндэрч буй найман сумын 400 орчим өрхөд тус бүр 10 боодол өвс, 5 шуудай хивэг, 1 шуудай гурил, 1 шуудай эрдэсийн нэмэгдэл болон төлийн сүү орлох тэжээл, малын эмийн сан олгохоор болжээ.
Мөн боом, дуут хавдар, цусан халдвар,мялзан, шөвөг яр гэх мэт хаврын улиралд элбэг тохиолддог мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга, вакцинжуулалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг