УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-25 08:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн  Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ