"Us" аймшгийн кино шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-25 13:57:40

ВАШИНГТОН. /AP/. Universal” компанийн уран бүтээл "Us" аймшгийн кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 70 сая гаруй ам.долларын орлого олж, Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Үүний зэрэгцээ нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их ашиг орлого олсон аймшгийн кинонуудын гуравдугаарт жагсжээ.


20 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү киног найруулагч Жордан Пил найруулж, зохиолыг нь бичсэн бөгөөд гол дүрд Люпита Нионго, Уинстон Дьюк, Элизабет Мосс, Тим Хайдекер нар тоглосон байна.


Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт, супер баатрын цуврал болох “Captain Marvel” кино бичигдсэн байна. Гол дүрийг Бри Ларсон бүтээсэн уг кино нь нээлтээ хийснээс хойших гурав дахь долоо хоногтоо 35 сая ам.долларын орлого олжээ. Эдгээр киноны араас “Paramount” компанийн уран бүтээл “Wonder Park” хүүхэлдэйн кино 29 сая гаруй ам.долларын орлого олж, гуравдугаарт жагсжээ. 

Холбоотой мэдээ