УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУБХ-ны даргад нэр дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-27 11:59:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ дахь МАН-ын бүлгээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (НББСШУБХ)-ны даргаар Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлжээ.


Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэж дэмжсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа байнгын хорооны даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн ч олонхын санал авч чадсангүй. Тиймээс НББСШУБХ-ны даргаар Д.Оюунхорол гишүүнийг томилох саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


НББСШУБХ-ны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг гишүүн өнгөрсөн сарын 02-нд БСШУС-ын сайдаар томилогдсон. Энэ дагуу тэрбээр байнгын хорооны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон юм.

Холбоотой мэдээ