ЕХ тээврийн хэрэгслүүдэд хурд хязгаарлах технологи нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-27 14:09:34

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын орнуудад худалдаалагдаж буй бүх тээврийн хэрэгсэлд хурд хязгаарлах технологийг нэвтрүүлэх шинэ дүрмийг Европын Холбооны /ЕХ/ удирдагчид урьдчилсан байдлаар тохиролцсон байна.


Уг шийдвэрийг кампанит ажил өрнүүлэгчид таатайгаар хүлээн авч, "олон мянган хүний амь насыг аварна" гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ЕХ-ны орнуудад 2050 он гэхэд зам тээврийн осол гарахгүй болно хэмээн үзэж байгаа ажээ.


Их Британи улс ЕХ-ноос гарсан ч уг зохицуулалтыг дагаж мөрдөх хэрэгтэй гэж зарим хүмүүс уриалсан байна. ЕХ-ны орнуудад жил тутам 25 мянган хүн зам тээврийн ослоор амиа алддаг ба ослын дийлэнх нь хүний буруутай үйлдлээс болдог аж. 

Холбоотой мэдээ