Аргалант сумын иргэд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-28 10:08:33

Төв  /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас зарласан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг Аргалант суманд хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиог шалгадаг байна. 

Энэ журмын дагуу дээрх дадлага сургууль аймгийн хэмжээнд явагдаж Аргалант сумын нийт иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд хамрагдан  гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж, дохиогоор ажиллаж, дадлага сургууль хийжээ.

Дадлага сургуулийн зорилго нь гэнэтийн гамшиг аюул тохиолдсон үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх хийгээд аюулаас өөрийн бие, бусдыг хэрхэн аврах бэлтгэл сургуулийг биечлэн хийсэн байна. 

Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн оролцож хийсэн дадлага сургуулилтад Аргалант сумын 70 орчим хүн хамрагдсан гэж  сумын ИТХ-ын дарга Д.Тарав мэдээлэв.

Холбоотой мэдээ