Алжирын Ерөнхийлөгч огцорно гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАЛЖИР. /BBC/. Алжирын Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика бүрэн
эрхийн хугацаагаа дуусахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс өмнө огцрохоор
болсон тухайгаа олон нийтэд мэдэгджээ.
Өнгөрсөн ням
гарагийн орой А.Бутефлика Ерөнхий сайд Нуреддин Бедоуи-н тэргүүлсэн Засгийн газрыг дахин бүрдүүлсэн юм. Засгийн
газрыг эсэргүүцэгчид өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ноос хойш жагсаал цуглаан
өрнүүлсэн байна.
Өнгөрсөн долоо
хоногт Алжирын дэслэгч генерал Ахмеп Гаед Салах үүрэгт ажлаа гүйцэтгэх
чадваргүй болсон гэх шалтгаанаар Ерөнхийлөгч А.Бутефликаг огцрохыг уриалсан билээ.
Өдгөө 82 настай Алжирын
Ерөнхийлөгч 2013 онд цус харваснаасаа хойш олон нийтийн өмнө харагдах нь
цөөрчээ. Тэрбээр Алжирын Ерөнхийлөгчийн албыг 1999 оноос хойш хашиж байгаа юм.