Хүмүүн цогцолборын тамирчид өсвөрийн волейболын аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВСпортын мастер Г.Цэрэн-Очирын нэрэмжит, өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод сумын А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургуулийн баг манлайлж, удаах байрт Г.Отгонбаатар дасгалжуулагчтай Цээл, С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум шалгарлаа.
Энэ сарын 19-20-нд Төв аймгийн Жаргалант суманд болсон тус тэмцээн найман багийн 130-аад тамирчин хамруулснаас охидоос З.Гэрэлзаяа ахлагчтай ХЦСургууль, И.Халиунаа ахлагчтай Батсүмбэр, Г.Отгонжаргал ахлагчтай Баянчандмань, хөвгүүдээс У.Хишигдаваа ахлагчтай ХЦСургууль, В.Даваабат, Г.Хатанбаатар ахлагчтай Цээлийн тамирчид эхний байр эзэлсэн байна.2016 оны өсвөрийн шилдгээр Батсүмбэр сумын тамирчин И.Халиунаа, ХЦСургуулийн тамирчин У.Хишигдаваа нар тодорчээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг