Хятадын таван хүүхэд тутмын нэг нь илүү жинтэй
ХИЛИЙН ЧАНАДААСБээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын таван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй гэсэн судалгааны дүн гарчээ. Энэхүү судалгааг АНУ-ын Lancet хэмээх чихрийн шижин, дотоод шүүрлийн тухай судалдаг сэтгүүл хийсэн байна.
Харин 1995 онд Хятад улсад илүү жинтэй хүүхэд нийт хүүхдийн таван хувийг эзэлж байсан байна. Ийнхүү өссөн шалтгаан нь Хятадын эдийн засгийн хөгжил болон хоол ундны дадал зуршилтай холбоотой аж.
Судалгааны тайланд
дурдсанаар, өнгөрсөн 20 жилд Хятадын өсрөнгүй хөгжил хүүхдийн өсөх үйл явцыг
удаашруулж байгаа ч эсрэгээрээ таргалалт, илүүдэл жинтэй хүүхдүүд 4 дахин
нэмэгджээ.
Энэхүү судалгааны үр
дүнгийн талаар Бээжингийн их сургуулийн судлаач Ма Жүнь хэлэхдээ, “Нэн даруй
энэхүү асуудлыг шийдвэрлэн зохицуулах бодлого боловсруулах шаардлагатай байна.
Тухайлбал, нэмэгдэл элсэн чихэр, өөх тостой бүтээгдэхүүнээс татвар хураах,
хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, спортын
боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авах зэрэг байж болох юм” гэжээ.
Судалгаанд 1995-2014 онд төрсөн нэг сая гаруй 7-18 настай хүүхдүүдийг
хамруулжээ.
А.Анхбаяр