Төл бойжилт 97,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-03 10:38:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ хавар 1570.8 мянган тоо толгой мал төллөхөөс 283.57 мянган мал төллөж, төл бойжилт 97.6 хувьтай байна.

Тус аймгийн 18 сум 87 багийн нутагт 7106 малчин өрхөд 3.5 сая тоо толгой мал хаваржиж байгаа бөгөөд тэдгээрээс аймаг дундын “Бор аргалант”-ын отрын бүс нутагт 400 гаруй өрхийн 306.000 мал отроор хаваржиж байна. Малын зүй бус хорогдол 24.000 тоо толгойд хүрчээ.  


Холбоотой мэдээ