Монгол, Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн гарав

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-03 12:57:20

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй хоёр орны зураачдын тосон зургийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг нээх ёслолд оролцож үг хэлэв.

Үзэсгэлэнг Хятадын олон улсын уран зураг судлалын хүрээлэн болон МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр орны 30 орчим уран бүтээлчийн сор болсон бүтээлүүдийг толилуулав.

Монголын талаас Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, Бэст Арт галерейн захирал, зураач С.Чулуунбаатар, Н.Найманчулуун, Б.Хонгорзул, Т.Нурмаажав, П.Бат-Орших, П.Байгалмаа, Т.Өлзийжаргал, М.Болортуяа, А.Өлзийжавхлан зэрэг зураач оролцов.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хоёр орны дипломат харилцааны 70-н жилийн ойд зориулан гаргасан “Хятад, Монголын дурсамжууд” номын нээлт болсон юм.  


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.

                                                                                                                                                                                             А.Анхбаяр

Холбоотой мэдээ