УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-05 10:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав.


Шаардлагад ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд, хууль зөрчин концессын гэрээ байгуулсан улс төрчдөд хариуцлага тооцохыг шаарджээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, Оюутолгойтой холбоотой асуудлуудыг ард түмэнд хохиролгүй шийдвэрлэх, хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг солих асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэхийг шаардсан байна. Түүнчлэн УИХ өөрөө тарах ёстой гэсэн АН-ын байр суурь хэвээр байгааг уг шаардлагад дурдаад, уг байр суурийг дэмжихийг иргэдэд уриалжээ.

Холбоотой мэдээ