Мисс М.Цэвэлмаа хоёр сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-09 17:13:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс М.Цэвэлмаа Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж бэлэглэлээ.


Эдгээр нь хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, памперс, төвийн венийн гуурс зэрэг эмнэлэгт чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд аж.

Мисс М.Цэвэлмаа тус төвд дадлага хийсэн бөгөөд АШУҮИС-ийн Хүний их эмчийн ангийн төгсөх курсийн оюутан юм. Тэрбээр хүмүүнлэгийн ажлын гараагаа ашгийн бус “МАА” санг 2018 онд үүсгэн  байгуулснаар эхэлжээ. 

Холбоотой мэдээ