Хүрэл медаль хүртсэн багийнхныг гурван сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-10 23:19:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм ОУХМ С.Кенесханы нэрэмжит “Ховд-2019” Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангасан Ж.Уранчимэг дасгалжуулагчтай, Р.Оргил ахлагчтай шигшээ багийнхныг хүлээн авч,  гурван сая төгрөгийн батламж гардууллаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм баг тамирчдад баяр хүргэж, ирэх жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, тус тэмцээнд аймгаа төлөөлөн амжилттай оролцож орон нутгийн зүгээс тэргүүн байр эзэлбэл 10 сая, хоёрдугаар байрт зургаан сая, гуравдугаар байр эзэлбэл гурван сая төгрөг өгөхөө илэрхийллээ.


Холбоотой мэдээ