Алжирын ерөнхийлөгчийн сонгууль ирэх долдугаар сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-11 12:27:18

АЛЖИР. /BBC/. Алжирын ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх долдугаар сарын 4-нд зохион байгуулна гэж тус улсын түр Ерөнхийлөгч Абделькадер Бенсала мэдэгдсэн байна.


Өдгөө 82 настай Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика өнгөрсөн долоо хоногт огцорч, 77 настай А.Бенсалаг Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчээр томилсны дараа эсэргүүцэгчид олон тооны жагсаал цуглаан өрнүүлсэн юм. Лхагва гарагт жагсагчдын тоо улам нэмэгдсэн байжээ.


Алжирын парламентын дээд танхимын дарга А.Бенсалаг түр Ерөнхийлөгчөөр томилсон нь эрс өөрчлөлтийг шаардаж буй эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргэсэн байна. Түр Ерөнхийлөгчийн томилгооны талаар олон нийтэд зарласны дараахан алжирчууд түүнийг огцрохыг шаардаж, гудамжинд гарч жагссан юм.


А.Бенсала нь Алжирын Ерөнхийлөгчийн албыг 20 жил хашсан А.Бутефликатай ойр дотно нэгэн аж. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш жагсаал цуглаан өрнүүлж буй хүмүүс зөвхөн А.Бутефликаг эсэргүүцээд зогсохгүй түүний ойрын хүрээллийн хүмүүсийг ч мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсаар иржээ. 

Холбоотой мэдээ