Гурванбулаг, Орхон, Хангал суманд төлийн хорогдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-11 22:40:18

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 636,3 мянган төл бойжиж байна. Энэ хавар Гурванбулаг, Орхон, Хангал суманд төлийн хорогдол гараагүй байгаа аж.

          Аймгийн хэмжээгээр 1,5 сая хээлтэгчээс 685,5 мянган мал төллөж, төлөө 96,3 хувь бойжуулж байна. Одоогоор 42 ботго, 3468 унага, 8192 тугал, 378,6 мянган хурга, 246,0 мянган ишиг бойжиж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт ярилаа.

Бүрэгхангай, Дашинчилэн, Гурванбулаг суманд хээлтэгч мал ихэнх нь төллөж, 64,4-78,9 хувьтай байна.

Холбоотой мэдээ