Х.Болортуяа “Mongolia Open”-аас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-12 10:06:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” Биеийн тамир текник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа  мөнгөн медаль хүртлээ.


Тэмцээн энэ сарын 6-7-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон бөгөөд  Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ