Лондонд байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-04-16 14:53:35

ЛОНДОН. /TASS/. Их Британийн нийслэл Лондон хотод даваа гарагт зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийг цагдаа нар баривчлан саатуулсан байна.


“Мягмар гарагийн 06 цаг 01 минутын байдлаар нийтдээ 113 хүнийг баривчиллаа” гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ. Тэднийг замын хөдөлгөөнд саад учруулсан гэх шалтгаанаар баривчилсан байна.


Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Extinction Rebellion” байгууллагын идэвхтнүүд хүрээлэн буй орчныг бохирдуулж буйг эсэргүүцэж, Лондон хотын төв замын хөдөлгөөнийг хаажээ.


“Extinction Rebellion” байгууллагын идэвхтнүүд ирэх хоёр долоо хоногийн туршид Лондонд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Холбоотой мэдээ