Хуурайшилт их байх төлөвтэй байгаа тул гал түймрээс сэрэмжлүүлж байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-23 00:06:35

Төв /МОНЦАМЭ/. Энэ сарыг дуустал Төв аймгийн ихэнх нутгаар хуурайшилт их байх төлөвтэй байгаа тул гал түймрээс сэрэмжлүүлж байна.

Тавдугаар сарын 1 хүртэл ихэнх нутгаар салхи шуургатай, хавсаргатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. 

Энэ сарын 24-нд ихэнх сумын нутгаар, 25-нд зүүн хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орно.  

Гэвч салхи ихэнх хугацаанд 7-12 м/с хүртэл салхилна.  

Нутгийн өмнөд хэсгээр 23-нд 16-18 м/с, бусад хугацаанд түр зуур 14 м/с хүрч шороон шуурга шуурна.

Шөнөдөө -2+3 градус байх бол өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-наас бага зэрэг дулаарах төлөв ажиглагдаж байгаа аж.

Холбоотой мэдээ