Австралиас дэлхийн II дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдэл олжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-23 13:35:02

КАНБЕРРА. /BBC/. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы шумбагч онгоцны сөнөөсөн Австралийн хөлөг онгоцны үлдэгдэл 77 жилийн дараа олдсон тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.


SS Iron Crown” хэмээх усан цэргийн ачааны хөлөг онгоц нь 1942 онд Виктория мужийн ойролцоо живсэн бөгөөд тухайн үед 38 хүн амиа алдаж, таван хүн амьд үлдэж байжээ. Хөлөг онгоц 60 секундын дотор живсэн байна.


Далай тэнгисийн археологичид уг хөлөг онгоцны үлдэгдлийг ач холбогдол бүхий үндэсний олдвор хэмээн үзэж байгаа ажээ. Австралийн Үндэсний далайн музейн хайгуулын багийн мэргэжилтнүүд хөлөг онгоцны үлдэгдэл Виктория мужаас 100 километрийн зайд байгааг тогтоож, уг ажиллагааг эхлүүлжээ.


“Виктория мужийн усан нутаг дэвсгэрт торпедод оногдож, живсэн цорын ганц хөлөг онгоц нь “SS Iron Crown” юм” гэж “Викториягийн өв сан” агентлагийн далай тэнгисийн археологич Петер Харви хэлсэн байна.


Ташрамд дурдахад, хөлөг онгоц сүйрэх үеэр амьд үлдсэн таван хүний сүүлийнх нь 2012 онд нас барсан байна. Австралийн эрх баригчид цэргийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх ёслолыг Виктория мужид зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ